Дуучин Б.Амархүүгийн “Анхны үнсэлт” мюзиклын тасалбар дууссан байна

2014 оны 3 сарын 06

Сүүлийн үед бүр ч их завгүй яваа бөгөөд “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрд тоглож байгаа юм. Энэ сарын 7,8,9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох тус мюзикл нь хүүхэд залуусын дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа бөгөөд амьд хөгжмийн хамтлаг тайз нь дээр мюзиклын хөгжмийг шууд амьдаар тоглож, дуучид уран бүтээлчид жинхэнэ амьд тоглолтын гайхимшгийг үзэгчдэд мэдрүүлэх юм.

 

“Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659
0 эможи
keyboard_arrow_up