Rain тэргүүтэй солонгос оддын оролцох фестиваль есдүгээр сард Буянт-Ухаа нисэх буудалд болно

2024 оны 8 сарын 02

Arslan.mn

"Go Mongolia" төслийн хүрээнд Улаанбаатарт жил бүрийн есдүгээр сард "Дэлхийн одод" фестивалийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хотын дарга Х.Нямбаатар энэ жилээс эхлэн зохион байгуулагдах уг фестивальд оролцох хамтлаг дуучдын талаар "К-поп од, дуучин Rain тэргүүтэй солонгос одууд Монголд зохион байгуулагдах фестивальд ирэхээр болсныг дуулгахад таатай байна. Фестивалийг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд зохион байгуулахаар төлөвлөсөн" гэв.

Мөн фестивалийг "Evandis entertainment"-аас олон улсын түвшинд зохион байгуулахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658009
0 эможи

keyboard_arrow_up