Мөнхийн реп, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ

2024 оны 7 сарын 29

Arslan.mn

Нэгэн үе “Энэ хайр байж”,  “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэг уран бүтээлээр охид, залуусыг байлдан дагуулж, Ub palace-ийн задгай талбайг дүүргэж байсан хайрын дууны ханхүү нар бол Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлаг билээ. Охидын зүрх сэтгэлийг булааж, залуусын үлгэр дуурайлал болж явсан гэхэд хэлсдэхгүй. Тэдний гаргасан уран бүтээлүүд тухайн цаг үеэ эзлээд зогсохгүй өнөөг хүртэл эгшиглэж, зүрхэнд мөнхөрсөн хайрын ХИТ дуунууд болжээ. 

Тэгвэл бидний хүүхэд, өсвөр нас, залуу насыг хөглөсөн хайрын хит дуунуудыг сонсож, дурсамжаа сэдрээх ХИТ үдэш болох гэж байна. Munkhiin rap, Flash, Outlaw, No nameхамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болно. 

Найз нөхөд, хайрттайгаа сонсдог байсан дуунуудаа сонсон ФМ 104-ийн хөтлөгч Жошуа Тамаратай хамт нэгэн гайхалтай үдшийг өнгөрөөхийг урьж байна.

VIP тасалбар: 500.000

Энгийн тасалбар: 69.000

Early Bird тасалбар: 49.000

Хаалга нээх цаг: 16:00

Тоглолт эхлэх цаг: 18:30

Дэлгэрэнгүй мэдээллийг: 19001800, 99907020, 88939393

Тасалбар захиалах:

https://shoppy.mn/products/allinhit-240809

https://www.ticket.mn/event/2214

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657965
0 эможи

keyboard_arrow_up