"NOMADIC FASHION SHOW" удахгүй болно
2014 оны 8 сарын 03
Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" нэртэйгээр энэ сарын 8-ний баасан гаригт “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд зохион байгуулагдах гэж байна.
Тус шоунд Морин Хуурын Чуулга, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд, Поп дива С.Наран, Шанз 3 хамтлаг, Уран Нугараачид урилгаар оролцохын зэрэгцээ монголын шилдэг моделиуд үндэсний хувцаснуудыг амилуулах аж.
Дашрамд сонирхуулахад монгол улсад 20 орчим ястан байгаа бөгөөд тэд угсаа гарал нас, хүйс, улирал уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэн иржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6562
0 эможи