Дуучин Б.Маралжингоо: Сая яригдсан асуудал бол ганцхан СУИС ч биш манайхны НИЙТЛЭГ СОЁЛ
Жүжигчин Жерри буюу Т.Бадамжав, Б.Номин, Б.Мишээл нарыг СУИС-д суралцаж байхдаа доод дамжааны оюутнуудаа дээрэлхдэг байсан хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлснээр сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн асуудал олны шүүмжлэлийг дагуулж буй.
Тэгвэл энэ асуудлаар дуучин Б.Маралжингоо сая яригдсан асуудал бол ганцхан СУИС ч биш манайхны нийтлэг соёл гэжээ.
Тэрбээр "Яг урлаг хийх гэж төрсөн хүмүүс нь хувьсагч босогч, ухамсрын өөр төлөвт түүчээ байх нь нийтлэг шинж чанар нь гэж боддог. Тийм хүмүүсийг цуглуулан боловсруулдаг гадны их дээд сургуулиуд ямар байдгийг сонирхоод үзээрэй. Үнэтэй харагдах гялгар байх нь бүтээлч байхаас нь чухал. Гэтэл хэзээ ч урлаг сонирхож байгаагүй урлагийн хүмүүс манайд олон байдаг. Сая яригдсан асуудал бол ганцхан СУИС ч биш манайхны нийтлэг соёл хандлагын алдаа шиг санагдсан. Яаж ч бодсон ядаж урлагийн сургууль нь консерватив шинжтэй явцуу биш соёлын өөр түвшинд салхи оруулдаг байгаасай." гэж өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ.