“Сэр сэр салхи“ кино Азийн “оскар“-ын кино наадмыг ТЭРГҮҮЛЛЭЭ

2024 оны 3 сарын 11

Arslan.mn

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” буюу "City of Wind" уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Best new director” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшсэн юм.

Тус наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 3-р сарын 10-ны өдөр Хонг Конгт болсон бөгөөд “Best New Comer” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” УСК-ны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл шалгарсан байна.

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүжүүлсэн “Сэр сэр салхи” УСК нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртсэн ба Мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655268
0 эможи

keyboard_arrow_up