Хийлч Б.Билгүүн Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин болов

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

“Fantasia studio”-ийн гоцлол хөгжимчин, хийлч Б.Билгүүн Чех улсын Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин болоод буй. 

Тэрбээр Чех улсыг зорьсон тухай Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Витопил өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.

Б.Билгүүний хувьд Хөгжим бүжгийн коллежид, дараагаар нь АНУ-ын Охайо мужийн урлагийн консерваторид гоцлол хийлч мэргэжлээр суралцаж төгссөн. Харин энэ удаа Урлагийн топ академид суралцахаар Чех улсыг зорьжээ. 

БНЧУ-ын Прага хотын Урлагийн академи 1799 онд Эзэн хааны зарлигаар үүсгэн байгуулагдсан, тус улсын нэр хүнд бүхий их сургуулийн нэг юм. Тус Академи нь 1990 оныг хүртэл уран зургийн Академи нэртэй зөвхөн зураачдыг бэлтгэдэг байсан бол 1990 оноос хойш чөлөөт уран бүтээлчид, архитектур, урлагийн бүтээлийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэдэг болон өргөжсөн байдаг. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652949
0 эможи

keyboard_arrow_up