“Playtime 2024“ фестивалийн тасалбар 360.000-1.200.000 төгрөгийн үнэтэй байна

2023 оны 11 сарын 23

Arslan.mn

Жил болгон зохион байгуулагддаг “Playtime Festival  2024”-ийн тасалбар худалдаанд гарлаа. Фестиваль 2024 оны долдугаар сарын 4-7 өдрүүдэд зохиогдоно.

“Playtime Festival 2024”-ийн Early bird тасалбар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн худалдаанд гарлаа.

Early Bird тасалбарын үнэ: VIP тасалбар 1 сая 200 мянган төгрөгөөр, дөрвөн өдрийн энгийн тасалбар 360 мянган төгрөг болон хямдарчээ.

Харин “Playtime Festival 2023” наадмын үзэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй тасалбар худалдан авах юм байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн үзэгчид VIP тасалбарыг 600 мянган төгрөгөөр, энгийн тасалбарыг 180 мянган төгрөгөөр худалдан авах аж. Мөн энэ жилийн наадам Гачууртын “Монгол шигтгээн”-д бус Налайхад болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652920
0 эможи

keyboard_arrow_up