Гурван өдөр тоглогдох байсан “Тамгагүй төр“ жүжгийг эрх баригчид хоригложээ

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

Энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордост "Тамгагүй төр" жүжиг тайзнаа тавигдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас жүжиг цуцлагдсан гэх мэдээлэл гарч байсан. Radio Free Asia радиостанцын Хятад дахь сурвалжлагчийн мэдээлснээр, есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн гурван өдөр тоглогдох байсан "Тамгагүй төр" жүжгийг эрх баригчид хоригложээ. Өвөр Монголын өнцөг булан бүрээс үзэгчид энэ жүжгийг үзэхээр тасалбар худалдан авсан ч холбогдох байгууллага жүжгийг гэнэт цуцалснаар хүмүүс яахаа мэдэхээ больсон гэж Ордос хотын сургуулийн багш Юньци Мугэ радиостанцын сурвалжлагчид ярьсан байна. Япон дахь Сизуокийн их сургуулийн соёлын антропологийн профессор Ян Хайины үзэж байгаагаар "Тамгагүй төр" жүжгийг Өвөр Монголын эрх баригчид хориглосон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, Өвөр Монголд үндсэрхэг үзэл давамгайлдаг, хоёрдугаарт энэ нутаг нь жүжигт өгүүлэгдэх хүннүчүүд эзлэж байсан хот байдаг нь улс төрийн өнгө аястай, тиймдээ ч үндсэрхэг үзэл Өвөр Монгол дахь хяналтад нь нөлөөлнө гэж БНХАУ-ын эрх баригчид эмээж байгаа хэмээн Ян Хайин өгүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651073
0 эможи

keyboard_arrow_up