Punk and Rap: Үгээр хэлж боломгүй зүйлсийг бүжгээр төвөггүй гаргаж чадна

2014 оны 7 сарын 31

Дэлхийд хөгжиж буй бүжгийн урлагийг та бүхэнд таниулж, бүжгийн боловсрол олгох үүднээс энэхүү буланг бэлтгэлээ.

 

Монголын орчин үеийн бүжиг, гудамжны бүжгийн төрөлд хүчийг авч, хип хоп бүжгийн төрөлд үнэтэй хувь нэмэр оруулсан, "Mongolias best dance crew" шоу тэмцээний 2-р байрын эзэн, "Од болох хүслэн" тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэн Punk and Rap хамтлагийн хамт олныг танилцуулж байна.

Танай хамтлаг анх хэдэн онд байгуулагдсан вэ?

-Punk and Rap хамтлагийн гишүүн Б.Шижирбат: Бид багаасаа үерхэж нөхөрлөж ирсэн хүүхдүүд. Одоогоос 5 жилийн өмнө анх хамтлаг байгуулагдсан. Анх  Сажаа, Тэнүүн хоёр “Бүгдээрээ нийлж байгаад нэг Crew болбол ямар вэ?” гэсэн саналыг тавьж байсан.

-Punk and Rap хамтлагийн ахлагч Г.Тэнүүн: Бид бие биенээ тийм ч сайн мэддэггүй, зүгээр гадаа хамт сагс тоглодог, дэмий тэнэдэг л найзууд байсан.

Танай хамтлагийн нэр их содон юм байна. Нэрээ анх яаж өгсөн бэ? 

-Punk and Rap хамтлагийн ахлагч Г.Тэнүүн: Тухайн үед хэрэглэдэг байсан social network маань Hi5 байсан даа. Нэг өдөр өсвөр насны хоёр хүү өөрөөр хэлбэл Санжаа бид хоёр Hi5-аа ухаж байгаад “Ер нь бидний хамгийн их сонсдог хөгжмийн урсгал Punk, Rap урсгал. Энэ хоёр хэзээ ч авцалдахгүй хөгжмийн урсгалууд тэгэхдээ бүгдээрээ үүнийг нэгтгэж уран бүтээлээ хийцгээе" гэсэн санаа төрж энэхүү Punk and Rap нэрээ өгсөн.

Хамгийн анх ямар тэмцээнд орж байсан бэ?

-Punk and Rap хамтлагийн гишүүн Б.Очирсүх:  Бид нар хамтлаг болж нэгдээд нэг жилийн дараагаар Одод болох хүслэн, Best of Best зэрэг бүжгийн тэмцээнүүд болдогийг мэдсэн. Тэгээд бид нар энэ тэмцээнүүдэд ороод үзвэл яасан юм бэ, чадвараа сориод үзье гээд анх 2009 онд Best of Best тэмцээнд орсон. Эхний шалгаруулалтанд аа тэнцээд, тэр урмаараа цааш явсан.

 

Би ч бас энэ бүжгийн төрлөөр бүжиглэдэг л дээ. Бас байгуулагдаад жил болж байгаа хамтлагтай. Бидэнд бүжгийн бэлтгэл хийх газар болон ар гэр гээд маш олон саад бэрхшээл тохиолддог. Та нарын хувьд хамтлаг анх байгуулагдахад асуудал гарч байв уу? Байсан бол энэ тухайгаа .

-Punk and Rap хамтлагийн гишүүн О.Батхүлэг: Мэдээж байлгүй яахав. Адаглаад бид чинь бүжгийнхээ урсгалаа сайн мэддэггүй, бидэнд зааж зөвлөх багш ч байхгүй ер нь бор зүрхээрээ өдийг хүртэл явсан гэхэд болно. Тэр үед буюу 2007 2008 онд Rap бүжиг бараг халагдаж, шинээр Freestyle бүжиг, одоо энэ Америкаас гаралтай урсгалууд болох Popping, Hip hop, Tatting, Jerk зэрэг жижиг бүжгүүд орж ирж байсан. Тиймээс бид ямар ч багшгүй харин Jabbаwockeez гэх супер бүжиг дэглэлттэй хамтлагийн ах нарыг харж, тэднийг шүтэж, тэднийг дуурайж, өөрсдийгөө бага ч болов хөгжүүлсэн.

-Punk and Rap хамтлагийн гишүүн Д.Чойжилсүрэн: Гэхдээ бид нар маш томоос  эхлэсэн, бидэнд зааж зөвлөх хэн ч байхгүй, ядаж байхад нь тэдний хийдэг хөдөлгөөнийг бид нар сайн ойлгохгүй, яаж хийхээ мэдэхгүй.  Дээрээс нь гэрийнхэн хориглодог, хичээлдээ яв, гэртээ бай, хоолоо хий, дүүгээ хар гэх мэтчилэн. Энэ бүгд бидний хувьд их хэцүү толгой өвтгөм асуудлууд болж байсан.

-Punk and Rap хамтлагийн гишүүн Санжаа: Тэгээд л ер нь бол сэтгэлийн хат л хэрэгтэй дээ. Бид анх арван хэдүүлээ энэ crew-г байгуулж байсан боловч бүжгээр явна гэсэн энд байгаа бид 7 л бүх л хэцүү зүйлд хамтдаа байж, бие биедээ зөвлөж өдийг хүртэл хамтлагаасаа нэг нь ч гараагүй, нэг ч  хүн нэмж аваагүй анх байсан 7 энэ чигтээ л явж ирсэн. Зорилготой, нэг зүйл рүү чиглэсэн тэмүүлэлтэй, мөн атгасан гар шиг байлгадаж чаддаг ахлагчтай байхад  л хамтлаг урт удаан оршин тогтнож чадна.

Тэгвэл одоо бүжгийн спортоор дөнгөж хичээллэж эхэлж байгаа залуусдаа юу гэж зөвлөмөөр байна вэ? Та нарын залгамж халаа гэсэн үг шүү дээ

-Punk and Rap хамтлагийн гишүүн Билгүүн:  Цаг бол та нарын жинхэнэ өрсөлдөгч. Та нарыг ирээдүйгээ ярьж байх зуур чинь дэлхийн нэг өнцөгт нэг хүү шинээр нэг бүжиг дэглэчихдэг, эсвэл нэг шинэ урсгал гаргаад ирдэг. Тиймээс зүгээр суух цаг бидэнд зөндөө, тэрийгээ ашиглавал хийж чадахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Бид нарын алдсан зүйл дээр та нар алдаж болохгүй. Хамгийн гол нь л цаг!!!

-Punk and Rap Г.Тэнүүн: Бидэнд бол юу ч байгаагүй болохоор бид нар муу гэсэн үг биш л дээ. Гагцхүү та нарт одоо юу юу байгааг нүдээ нээгээд нэг хараад үзээрэй. Бэлэн заал байна уу байна, багш байна уу байна. Өөрийгөө л сайн дайчил!!! Бүжиг хүнийг яаж өөрчилдгийг, яаж нээдгийг, тэр бүр мэддэг хүн цөөхөн. Мэдээж энэ гайхамшгийг дотор нь орж үзсэн хүмүүс л мэднэ. Харин гаднаас ажигладаг хүмүүс биднийг буруушаадаг, доромжилдог, бидний үнэт зүйлийг үгүй хийдэг. Гэхдээ бид нар зогсоогүй. Зогсох ч үгүй.

Бүжиг ядахнаа л та нарыг бүрэн нээж өгч чадна. Үгээр хэлж боломгүй зүйлсийг бүжгээр төвөггүй гаргаж, тэрийг нь төвөггүй хүмүүс ойлгож чадна. Хайртай хүндээ хайраа илчилж, ээж аавдаа баярлаж явдгаа харуулж, найзууд бие биенийгээ яаж хүндэлдэгийг танд бүжиг л харуулж чадах болов уу.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6506
0 эможи
keyboard_arrow_up