Сайхан биетэй ч сул амтай Анудаа арга хэмжээ авчээ.
“Гурван охин” хамтлагийнхан хувийн амьдралдаа анхаарч, уран бүтээлээ хойш тавьсан тэд энэ жилээс урлагтаа эргэн ирж байгаагаа мэдэгдсэн билээ.
“Гурван охин” хамтлаг сенсациас холуур, уран бүтээлээ л туурвихыг илүүд үзэж байгаа гэнэ. Хэдхэн жилийн өмнө тус хамтлагийн дуучин Ану “Бид нүцгэлж байж л фэнүүдийнхээ хүрээг тэлж, илүү олон хүний анхаарлыг татсан” хэмээн ярьсан.
Ийнхүү тэрбээр хамтлагийнхаа арав гаруй жилийн хөдөлмөрийг үгүйсгэсэн ярилцлага өгсөн нь Соло, Анхмаа хоёрт таатай санагдаагүй аж. Тиймээс уран бүтээлдээ эргэн орсон тэд сайхан биетэй ч сул амтай Анудаа арга хэмжээ авчээ.
Тэрээр Ануг телевизийн шууд нэвтрүүлэг болон шар хэвлэлүүдэд ярилцлага өгөх эрхийг нь хэсэг хугацаанд хассан байна. Тиймээс залуучуудын хамгийн их дурладаг бүсгүй хэсэгтээ л зурагтаар харагдахгүй нь бололтой.