Топ Д.Болормаа шинэ агентлагтай болжээ
"Монгол модель" агентлагийн захирал Д.Болормаа Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож хангалттай нэрээ үлдээсэн хууччуулын нэг билээ. Загвар өмсөгч битгий хэл загвар гэдэг зүйлийн талаар бүрхэг ойлголттой байсан 1990-ээд онд тэрбээр ид асч мандаж явсан. Харин эдүгээ тэрбээр шинэхэн моделиудыг бэлтгэхийн зэрэгцээ миссүүдийг ч төрүүлж яваа нэгэн.
Тухайлбал, өнгөрсөн онд болсон “Miss Mongolia 2013" тэмцээний эхний гурван байрт “Монгол модел” агентлагийн охид түрүүлсэн нь үүнийг бтлах мэт. Тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэн Н.Ану, дэд мисс Б.Номин-Эрдэнэ, гутгаар мисс Б.Баттогтох, фото миссээр шалгарсан Батцэцэг нар түүний гарын шавь нар гэсэн шүү.
Тиймдээ ч Д.Болормаа захирал шавь нараараа бахархахын зэрэгцээ дахин шинэ шавь нартай болохын тулд “New model” хэмээх агентлагийг байгуулсан сурагтай.
Мөн тэрбээр “Монгол модел” агенлтагаас анх мисс тодорход баярласандаа “Багшийн эрдэм шавиас гэдэг миний хүүхдүүд бүгдийг сайн хийсэн. Би өнөөдөр морины уяач шиг л баярлаж байна. Учир нь уяач хүн сойсон мориныхоо зан, явдлыг анддаггүй шиг, охидуудаа ийм амжилт хүрнэ гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан” гэж байсан гэсэн шүү. Хэзээ нэгэн цагт Д.Болормаагийн шавь нар дэлхийд данстай болох цаг ирэх биз ээ.