“ГУРВАН БҮДҮҮН” хамтлагийн 20 жилийн ойн бэлэг “БАЯРЛАЛАА“

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Та бидний дунд ээжийгээ гомдоох учиргүйг ухааруулж, 38 настай аавыг мөнхөлж, хацар гоо бүсгүйчүүдээ магтан дуулсан олон сайхан дуунуудаараа хэдийнээ хүндлэгдэх болсон “Гурван бүдүүн” хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. Тус хамтлаг ойгоо угтан мөн найзынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, “БАЯРЛАЛАА” хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 19-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэлдээ ороод байна. 

2009 онд анхны бие даасан “38-тай аав” тоглолтоо хийж байсан тэд ийнхүү гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна.  

Тоглолтод урилгаар МУГЖ Б.Сарантуяа, Нисванис Л.Энх-Амгалан, МУСТА Т.Дэлгэрмөрөн, Guys хамтлагийн дуучин Г.Бат-Ундрал, Digital хамтлагийн дуучин Эрка, A Cool, П.Баярцэнгэл, О.Гантулга, С.Даваа зэрэг дуучид оролцохоос гадна Repper DR.B, No name, The logos хамтлаг болон Хатан туул бүжгийн хамтлаг оролцоно. 

Анх 2002-оны 11 сард Б.Учрахбаяр, А.Мөнгөншагай, Т.Сайнхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан тус хамтлаг тун удалгүй буюу жилийн дараа Т.Сайнхүү нутаг буцсанаар Эрдэнэт хотоос П.Эрдэнэ гэх залуугаар эгнээндээ нэгтгэж, жинхэнэ хамтлаг болох эхлэлээ тавьж байжээ. 

Тоглолтын тасалбарыг Ticket.mn захиалж авч болохоос гадна 88168500 дугаарт залгаж, хүргүүлж авах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646693
2 эможи

keyboard_arrow_up