Зангарагтай найруулагчийн танхил охид

2014 оны 7 сарын 29

 Урлагийн гал тогоонд удтал чанагдаж өөрийн гэх өнгө төрх бүхий бүтээлүүдийг дуулиантайгаар туурвисан И.Нямгаваа найруулагч Америкт гэр бүлийн хамт амьдраад чамгүй хугацааг үдэв. Япон, Якутуудын хөрөнгө оруулалтаар Чингисийн тухай кино дараалан хийж чадсан найруулагч одоо АНУ-д ногоон картаар амьдрангаа тэндэхийн киночидтой уран бүтээл хийж байгаа аж.

Найруулагчийн анхны гэргий Ч. Батцэнгэл Америк нөхрийн хамт "Nyamgavaa's film production" компанийг хэдэн жилийн өмнө байгуулж үйл ажиллагааг нь явуулсаар ирсэн билээ. Түүний том охин Сарнай нь Америкт боловсрол эзэмшиж, аавынхаа мэргэжлийг өвлөсөн чадварлаг хамтрагч гэж байгаа. Гурван ч бүсгүйтэй дэр нэгтгэн таван хүүхдийн аав болсон нэрт найруулагчийн хүүхдүүд аавынхаа өвөрмөц ертөнцөөр хүмүүжсэн нөхдүүд. Тийм ч болохоор ихэд эвтэй бөгөөд эхнэрүүд нь ч эгч дүүс мэт аашилдаг нь зарим нэгний хувьд сонин сонстох нь бий. Үе үехэн эх орондоо ирээд буцдаг зангарагтай эрийн Марал, Мичид охидыг "аав шигээ урлагийн мэдрэмжтэй шинэ үеийн төлөөлөл" хэмээн урлагийнхан магтах юм билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
6450
2 эможи
keyboard_arrow_up