Дуучин А.Хишигдалай хайраа олжээ

2014 оны 7 сарын 29

Дуучин А.Хишигдалай саяхан Universe  best songs-Best of the best-ийн гранпригийн эзэн болсон. Шавилхан биетэй хоолойны яадал сайтай гэж магтагддаг дуучин маань шинэхэн хайраа олжээ.
 
Өмнө нь нэлээд хэдэн залуутай нэр холбогдож байсан ч албан ёсоор үерхэж байгаа гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан тэрбээр хайраа олжээ. Тодруулбал, дуучин бүсгүй мэргэжил нэгтнээ буюу "Опозит" хамтлагийн дуучин А.Гантулгыг найз залуугаараа сонгосон байна.
 
Тэд дотносоод удаагүй байгаа бөгөөд ид гал халуун хайрандаа умбаж байгаа бололтой, хаа явсан газраа их л "нялуун" байдаг нь олны нүдэнд содон тусчээ.
 
"Опозит" хамтлагийн хувьд аливаа зүйлийг ширүүхэн хэлчихдгээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг. Гэвч А.Гантулга сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрсөн бөгөөд хамгийн сүүлд "Хамгийн сайхан нь" хэмээх кинонд тоглож, дэлгэцийн урлагт хүч сориод байгаа билээ.
 
Хүн өөртэйгөө адилхан зан араншинтай хүнд л илүүтэйгээр татагддаг гэдэг. Тэгвэл дуучин бүсгүй ч мөн өөртэйгөө адилхан нэгнийг олжээ. Магадгүй, ус усандаа, гал галандаа ээлтэй байдгийн адилаар тэд үүрдийн хайртайгаа учирсан биз ээ. Хоёр хосууддаа аз жаргал хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6440
0 эможи
keyboard_arrow_up