Дууч хосууд гуравдах үрээ хүлээж сууна
"Хамаг Монгол" төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгаад өдгөө “Дэлхийн Монгол” төсөлд анхаарлаа хандуулж яваа МУГЖ С.Жавхлан гуравдахь үрийнхээ зулайг үнэрлэх гээд бэлтгэлээ базаах болжээ.
Анх тайзнаа гарахдаа хэдэн мянган долларын үнэтэй цаг, брэнд хувцасаар гангарч явсан. Нэг л өдөр тэрбээр монгол дээлээ өмсөн үндсэрхэг үзлийн талаар яриад эхэлсэнд фэнүүд нь тийм ч таатай хүлээж аваагүй.
Түүний хийсэн энэхүү алхам нь амьдралыг арай өөрөөр харж, алдаж онохын цагт өнөөх айхтар гоёлуудаа хэрэглэхээс дургүй хүрсэн гэдэг. Тэрбээр уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг гэргийгээ болгон авсан. Нас сацуу хоёр хөөрхөн охины хамт амьдардаг. Дууч хосууд гуравдахь үрээ өлгийдэн авах гээд урлаг, олон нийтийн ажлаа амжуулж явна.