П.Шүүдэрцэцэг “ЭКС“-дээ амжилт хүсэж, ивээн тэтгэжээ
Маск продакшны жүжигчин Х.Цасчихэр, УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл нар "Риакшн" продакшныг байгуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ.
Тэгвэл залуу уран бүтээлчид энэ удаа “Чамд би хайртай” мюзикл жүжгийг тайзнаа гаргахаар тун завгүй байгаа сурагтай. Тэд энэ талаар өмнө нь өөрсдийн сошиал хуудсаар мэдээлж байсан.
Харин өнөөдөр өглөө Э.Тодгэрэл өөрийн цахим хуудастаа “ Энэ өглөөний бас нэг гэнэтийн бэлэг байлаа. Баярлалаа үл мэдэх эмэгтэй” гэж пост оруулсан нь олны анхаарлыг татлаа.
Учир нь тэдний тайзнаа хараахан гараагүй жүжгийн тасалбарыг 6 сая төгрөгөөр нэгэн нууц бүсгүй худалдан авч, ивээн тэтгэгч болжээ. Гэхдээ тэрээр яг хэн гэдгийг олонд зарлаагүй байна. Хамгийн хачирхалтай нь, олон нийтийн зүгээс түүний “экс” жүжигчин П.Шүүдэрцэцэг буюу Шүүдрээ биш үү гэсэн сэтгэгдлүүд ундарч байна.
Удахгүй нууцхан ивээн тэтгэгч нь Шүүдэрцэцэг үү эсвэл ... гэдгийн учир тайлагдах биз ээ.
“Чамд би хайртай” мюзикл жүжиг нь тайзнаа есдүгээр сарын 15-наас гарч эхлэх аж.