Морин хуурч Б.Номуундэлгэр Соёлын Тэргүүний ажилтан БОЛЛОО

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн Соёл урлагийн газраас "Соёл урлагийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан салбартаа хөдөлмөрөө үнэлүүлж, манлайлан яваа уран бүтээлчдийг шагнаж, урамшууллаа. Тэдгээрийн нэг нь Морин хуурч, "Миний бэлэг" морин хуурын сургалтын төвийн үүсгэн байгуулагч, дуучин Б.Номуудэлгэрийг Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагналаа. 

Б.Номуудэлгэрийн хувьд Жонон хамтлагийн морин хуурч байсан бөгөөд мэргэжлийн морин хуур хөгжмийг дэлхийд таниулах, хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх, сурталчлахад 16 жилийг зарцуулан хөдөлмөрлөж яваа залуу бүсгүй юм.

Тэрээр өнгөрсөн хугацаанд "Өөрийнхөөрөө" дууг гарган ХИТ болгоод байгаа билээ. 

Ингээд  Морин хуурч, СТА Б.Номуудэлгэрийн баярт мөчөөс хуваалцснаа хүргэе. 

Arslan.mn

- Юуны өмнө Соёл урлагийн баяраараа төрдөө үнэлэгдэж СТА цол тэмдэг авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Маш их баяртай байна. Өчигдөрхөн мэдээд маш их сандарсан. Ямар ч байсан миний хөлс хөдөлмөр баяцхан хөдөлмөрийг минь үнэлсэнд Соёлын Яамандаа баярласан талархсанаа хэлмээр байна.

- Урлагт хичнээн жил зүтгэж байгаа вэ?

-Би өөрөө мэргэжлийн морин хуурч мэргэжилтэй. 2007 оноос эхлээд Жонон хамтлагт орсон. Оюутан байх цагаасаа эхлээд урлагийн их үйлсэд орсон. Нэг мэдэхэд 16 жил болсон байна. Жонон хамтлагтайгаа 11 жил хувийн уран бүтээлээ хийгээд, сурган хүмүүжүүлэх ажилдаа ороод явж байгаа.

- Сурган хүмүүжүүлэх ажил гэснээс морин хуурын сургалтын төвөө нээгээд соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулдаг хэмээн сая зарлаж байна?

-"Миний бэлэг" морин хуурын сургалтын төвийг үүсгэн байгуулаад оёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үндсэн гол суурь маань морин хуурь. Бүхий л насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд, морин хуурт хайртай, морин хуурыг эрхэмлэдэг хүмүүстээ сургалт явуулдаг. Олон жил урлагаар явсан анх удаа ийм гоё шагнал авч байна. Шавь нартаа мөн хайртай шүү гэж хэлье. Шагналаа аваагүй байхад өчигдөр оройноос эхлээд баяр хүргэсэн найз нөхөд, дэмжигч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Юуны өмнө ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та минь байхгүй байсан бол би өдий зэрэгтээ явахгүй байсан байх аа.

- Ээж тань урлагийн хүн болоход тань нөлөөлсөн үү?

- Намайг урлагийн хүн болоход хөтлөж оруулсан, зааж чиглүүлсэн хүн маань манай ээж. Одоо хүртэл миний арыг баттай харж, түшиж тулдагт маш их баярлалаа хайртай шүү гэж л хэлмээр байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640219
8 эможи

DR. LOUIS
2022-12-15 20:13
Та бөөрөө зармаар байна уу? Учир нь та бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу Санхүүгийн хямрал, та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд санал болгох болно Манай эмнэлэгт бөөр яаралтай авах шаардлагатай байгаа тул таны бөөрөнд сайн эсвэл 60176359983 руу залгана уу Имэйл: dr.louisclinic@gmail.com Вэбсайт: https://stlouishospital.business.site WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000 USD
Ц.Очирбат
2022-09-09 12:27
Баяр хүргэж , эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
keyboard_arrow_up