Монголын үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу болно
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан нэгэн гайхамшигт шоу удахгүй болох гэж байна. Шоу ирэх сарын 2-нд “ILoft Function House”-т болох бөгөөд Соёл урлагийн газраас санаачлан зохион байгуулах юм байна.
Шоу үдэшлэгт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдог хөгжмийг нь бичиж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар” бүжгийг шинэ хувилбараар толилуулах гэнэ. Улмаар үндэсний хувцас загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжмийн орчин үеийн хэмнэлд “Цамын бүжиг”, “Аалзны бүжиг”-ийг бүжиж толилуулах аж. Мөн “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд шоу үдэшлэгийн зочдод уран бүтээлийнхээ дээжээс хүргэх юм байна. Үдэшлэгийн үеэр коктейлийн сонирхолтой үзүүлбэр, DJ Анна буюу Х.Оюунтуяагийн электро хөгжмийн өвөрмөц найруулга зэрэг олон арга хэмжээг толилуулна.