Гиннесийн амжилтыг тогтоогч Алсу
2014 оны 7 сарын 28
Оросын нэрт дуучин Алсу дэлхийн хамгийн урт үргэлжилдэг дууны бичлэгт оролцсоноор Гиннесийн амжилтын номонд бичигдэж магадгүй гэнэ. Хөгжмийн продюсер Игорь Сандлерийн санаачилгаар хэрэгжиж буй "5775" төслийн хүрээнд энэ дуу бичигдсэн бөгөөд дуучин бүсгүй ч сэтгэл өндөр байгаа аж. Тодруулбал, дэлхийн хамгийн удаан үргэлжилдэг энэхүү дуугаар Канадын нэрт дуучин, яруу найрагч Леонард Коэний Халлелуяа-г сонгож, Оросын алдартай 5775 дуучин дуулж байгаа юм. Хамгийн урт дуу 48 цагийн туршид дуулагдах уг төсөлд Алсугаас гадна Дима Билан, Иосиф Кобзон, Бурановские бабушки, На На зэрэг алдартай одод оролцож байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6382
0 эможи