“IN DA HOUSE“ кино “AM-C“-тэй ЭРГЭН ИРЛЭЭ
2022 оны 4 сарын 11
Адал явдал, хөгжөөнт явдлаар дүүрэн “IN DA HOUSE COME BACK“ УСК-ны 2-р анги 04-р сарын 14-ны өдөр НЭЭЛТЭЭ хийхэд ердөө 3 ХОНОГ үлдлээ.
Хачирхалтай нь, "Өрийн дэвтэр"-ийн Зоригоо, Баясаа, "+17"-ын Цогтоо, Жижгээ , "Нийслэл хүүхэн"-ий Сүхээ нар “AM-C“ хамтран бүтээснээр илүү сонирхолтой адал явдалтай болж, үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй.
Тус кионы 2 ангийг "F" студийн AMRY буюу Ц.Амартүвшин найруулж, ерөнхий зураглаачаар нь ажилласан байна.
AMRY-ийн хувьд өмнө нь Фантастик Продакшны "Аз жаргалын шок", "Зүрхний хилэн" зэрэг маш олон киноны оператор , 7 гаруй киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Энэ удаагийн ангиар
- Барсболд ахлагчтай мөрдлөгийн багт Шинэ гишүүн нэмэгдэв үү дээ.
- Манай 5-с нуруу туруу царай, зүс нээх ялгаагүй шив дээ...
"IN DA HOUSE" УСК албан ёсны трейлэр:
"IN DA HOUSE" УСК-ны эхний анги IPTV-нүүдээр гарч байсан бол дараагийн анги болох “IN DA HOUSE COME BACK“ нь дөрөвдүгээр сарын 14-өөс бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









635931
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс