“Хүүхэд ба дуран” төслийн төгсөгчид ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ толилуулж байна

2022 оны 4 сарын 09

Arslan.mn
2022 онд МУЗ-ийн 20 жилийн ой тохиож буй онцлог жил болж байгаа бөгөөд “АМЖИЛТ, ТҮҮХ БҮТЭЭСЭН 20 ЖИЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд МУЗ-тэй олон жилийн турш тогтвортой хамтран ажилласан, МУЗ-ийн хэрэгжүүлсэн олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт амжилттай оролцож, соёл урлагийн салбартаа тэргүүлж, өөрийн авьяас, мэдлэг туршлагыг олон улсын болон үндэсний хэмжээнд бусдад түгээн дэлгэрүүлж буй 8 салбар тэр дундаа хөгжим, бүжиг, утга зохиол, кино урлаг, гэрэл зураг, медиа урлаг, дүрслэх урлаг, соёлын өвийн салбарын уран бүтээлчдийг онцлон бүтэн жилийн турш хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллах юм. 

МУЗ нь гэрэл зургийн салбарын Онцлох уран бүтээлчээр “Хүүхэд ба Дуран” төслийн анхны оролцогч, Ц.Батзориг сангийн Гүйцэтгэх захирал, гэрэл зурагчин Д.Даваанямыг тодруулан, түүний бүтээл болон “Хүүхэд ба Дуран” төслийн төгсөгчдийн хар цагаан гэрэл зургийн үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд толилуулж байна

Arslan.mn

“Хүүхэд ба Дуран” хар цагаан гэрэл зургийн төсөл нь МУЗ-ийн 2004-2010 онд гэрэл зургаар дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах, ирээдүйн зөв боловсон, соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжүүлсэн билээ. Тус төсөлд 10 жилийн 14-18 насны хүүхдүүд хамрагдан, 8 группийн 80 гаруй хүүхэд төгсөж, өөрсдийн бүтээлийг олон нийтэд дэлгэн үзэсгэлэн гаргаж байжээ. Өдгөө тэдгээр төгсөгч хүүхдүүдээс зарим нь мэргэжлийн гэрэл зурагчинаар үргэлжлүүлэн ажиллаж, салбартаа өөрийн хувь нэмрийг оруулж байгаа нь төслийн үр дүн юм.  

Arslan.mn

Тэдгээрийн нэг болох МУЗ-ийн 20 жилийн ойн Онцлох Уран бүтээлч, гэрэл зурагчин Д.Давааням 2004 оноос хойш МУЗ-тэй 18 жил тасралтгүй хамтран ажиллаж, өөрийн мэдлэг туршлагыг гэрэл зураг сонирхогч хүүхэд залуучуудад уламжлан зааж, гэрэл зургийн үнэ цэнийг олон нийтэд түгээсээр байна. Түүний “Хүүхэд ба Дуран” төсөлд суралцаж байсан үеийн гэрэл зураг болон суралцагч хүүхдүүдийн авсан гэрэл зургийн хальсыг түүвэрлэн 55 бүтээлийг “17Film Lab” лабораторт дахин буулгасаныг 2022 оны 04-р сарын 7-16-нд МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд дэлгэн толилуулж байна. 

Гэрэл зураг сонирхогч та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635911
1 эможи

keyboard_arrow_up