“Дон Жуан” дуурийн тайзнаа эргэн ирнэ

2014 оны 3 сарын 05

Улсын Дуурь, бжүгийн эрдмийн театрын хамт олон энэ сард Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг онцолжээ. Тус дуурийг ДБЭТ-ынхан 2004 оны аравдугаар сарын 23-нд Австри улсын найруулагч М.Майрхоферийн найруулгаар анх удаа тоглосон юм. Гэвч дуучдын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, зарим хувцас, тайз хуучирсан шалтгаанаар сүүлийн  дөрвөн жил тоглоогүй байсан юм.

B.А.Моцартын “Дон Жуан” дуурь нь дуучдаас дуулахаас гадна жүжигчний өндөр ур чадвар, хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг, томоохон бүтээл юм. Уг бүтээлээр дуучид, хөгжимчдийн ур мэргэжлийн чадварын түвшин, тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна. “Дон Жуан” дуурийн эмэгтэй дүрүүд тус бүр өвөрмөц онцлог, зан чанартай гайхалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд гол дүр Дон Жуаныг хурцатгаж өгдөг бол түүний шадар туслах Лепорелло бас хоолойтой дуучны хувьд хамгийн том дүрүүдийн нэг нь байдаг.

Тиймээс энэхүү бүтээлийг сэргээн тоглох нь уран бүтээлчдийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой учир Бээжин дэх Австри улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншипийг тус дуурийн найруулагчаар ажиллуулахаар урьжээ. Ребекка Бланкеншип нь Австри улсын нэрт дуурийн дуучин, жүжигчин байсан бөгөөд одоогоор Венийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч юм.

ирэх гуравдугаар сарын 8, 9-нд ДБЭТ-ын тайзнаа олон улсын эмэгтэйчүүдийн  баярыг тохиолдуулан Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг сэргээн тоглохоор болжээ.

Дуурийн гол дүр Дон Жуанд Э.Анхбаяр, Донна Аннад Б.Энхнаран, Комендаторт Б.Алтанхуяг, Донна Эльвирад Б.Эрдэнэтуяа, Лепореллод Ж.Бямбажав, Мазеттод Э.Бумхүү, Церлинад  Н.Туяа нар тоглон Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү  дохих юм байна.

 

“Дон Жуан” дуурийн тасалбарыг ДБЭТ-ын касс болон www.monda.mn,  www.easyticket.mn  сайтуудаас онлайнаар авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635
0 эможи
keyboard_arrow_up