Эрка СТА цолноос гурав дахь удаагаа татгалзлаа

2014 оны 7 сарын 28

Төрийн одон, цол, тэмдэг үнэ цэнээ алдсан гэдгийг хэн хүнгүй мэдэж, хаа сайгүй ярих болсоор удаж байна. Үүнтэй хичнээн тэмцээд ч тусыг эс олсон хүмүүс эцэстээ гавьяа шагналаас татгалзах болсон. Тэдний нэг нь Дижитал хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг юм. Тэрбээр дуучдын хамгийн түрүүнд хүртдэг СТА цолыг хэзээ ч авахгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Энэ тал дээр нэлээд хатуу байр суурьтай байдаг тэр хийсэн бүтээснээ арай өөрөөр үнэлүүлэхийг хүсдэг бололтой. Хэн ч танихгүй хүнд цол, шагнал өгч байгаад дүргүйцсэн Эрка өмнө нь хоёр ч удаа энэ цолноос татгалзаж байсан удаатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6335
0 эможи
keyboard_arrow_up