Дэлхийн шилдэг баритон хоолойтон Э.Амартүвшин АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээнэ

админ
2021 оны 11 сарын 24

Arslan.mn

Дэлхийн шилдэг баритон, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинг өнөөдөр /2021.11.24/Ардын жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.

Дэлхийн шилдэг баритон хоолойтон тэрбээр ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглох аж.

Э.Амартүвшин олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн билээ. Тэрбээр энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632955
0 эможи

keyboard_arrow_up