ВИДЕО: Дуучин М.Янжиндарь “Хайр ямар…” шинэ клип

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Дуучин М.Янжиндарь Монголын нийтийн болон эстрадын дууны урлагт хүч түрэн орж ирж буй залуу дуучдаас уран тансаг дуулдгаараа олны хайрыг татдаг. Тэрээр 2015 онд СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг Монгол Улсын ардын жүжигчин Ч.Мөнхшүрийн удирдлага дор төгссөн юм.

Тэр цагаас М.Янжиндарь ардын дууг эстрад хэлбэрт оруулан шинэчлэн дуулж, өөрийн гэсэн өнгө аяс бүхий уран бүтээлүүдээ олны сонорт хүргэж яваа авьяаслаг, хөдөлмөрч дуучин билээ. Монгол Улсын төрийн шагналт,хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсны шүлэг “Чандмань эрдэнэ” дууг үе үеийн дуучид өөр өөрийн донж маягаар дуулсан.

Тухайн үед түүнийг хөгжмийн урлагийн мастер Н.Жанцанноров “Уран дуулалттай дуучин” хэмээн магтаж байсан нь М.Янжиндарьд урам нэмсэн биз ээ.

Түүний урын санд “Бодлын цас”, “Инээд бэлэглэе”, “Улаанбаатар”,“Ээжийн гол”,”Нарийний гол” зэрэг олон дуу бий. М.Янжиндарь саяхан “Хайр ямар…” нэртэй шинэхэн клипээ хийлгэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631958
0 эможи

keyboard_arrow_up