Алтаргана наадмаас Монгол улс 25 шагнал хүртжээ

2014 оны 7 сарын 25

XX дахь удаагийн “Алтаргана-2014” наадмыг өнөө жил Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ССАЖЯ болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан билээ.  Энэ жилийн “Алтаргана” наадам урлаг, спортын 13 төрлөөр зохион байгуулагдаж, оролцогчид ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. 

Тодруулбал, их нас, соёолон, дааганы уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан боллоо. Мөн  үлгэрч, туульч, ерөөлч, магтаалчдын уралдаан, Буриадын орчин үеийн дууны уралдаан /нийтийн, эстрад, мэргэжлийн/, Буриад ардын дуу дуулаачдын уралдаан /4 насны ангиллаар/, Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэргийг амжилттай зохион байгууллаа.

Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байгаа юм. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүйБНХАУ,ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна.

“Алтаргана-2014” наадамд  эдгээр нутаг орноос 3000 гаруй автомашин, 10,000 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.

Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэгвэл тэмцээний дүн гарахад,  эхний байрт ОХУ 10 алт, 10 мөнгө, 10 хүрэл хүртэн шалгарсан бол  Монгол Улс 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл медал хүртэж, дэд байрт шалгарлаа.  Харин  БНХАУ нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, гутгаар байрт шалгарсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6287
0 эможи
keyboard_arrow_up