"Үндэсний хэмнэлд нэгдэцгээе" шоу ирэх сард болно

2014 оны 7 сарын 25

Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна.

Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжмийг бичиж,  Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн  алдарт “Жалам хар”бүжгийг  шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр  “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна.

Мөн “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд шоу үдэшлэгийн зочдод уран бүтээлийнхээ дээжээс хүргэх аж. Үдэшлэгийн үеэр коктейлийн үзүүлбэр, DJ Аннагийн /Х.Оюунтуяа/ электро хөгжмийн найруулга зэрэг залууст зориулсан олон олон арга хэмжээ болно. Үдэшлэгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ долдугаар сарын 28-нд “Blue Mon art gallery”-д болох хэвлэлийн хурлаар зохион байгуулагчид нь хүргэх юм. Зохион байгуулагч M2B project, ҮДБЭЧ, Тэнгис кино театр үдэшлэгийн эхний 100 зочдыг коктейлnор дайлж, өвдөгнөөс дээш 25 см татсан богино даашинз, банзалтай очсон охид бүсгүйчүүдийг таксгүй оруулах гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6285
0 эможи
keyboard_arrow_up