Г.Ундармаа уран бүтээлээсээ илүү “Итгэлийн танхим”-аа нэгдүгээрт тавьжээ
“Шинэ үе” продакшны сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдэд жүжигчин Г.Ундармаа оролцохгүй байгаа. Тиймээс түүнийг олон нийтийн зүгээс янз бүрээр хардаж, сэрдэж, шар хэвлэлд Ундармаа, Бооёо хоёр маргалдсаны улмаас Ундармаа тоглолтууддаа оролцохгүй байгаа гэх шум тарсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй “Түр чөлөөтэй байгаа. Өмнөх ажлаа дуусгаж байгаад уран бүтээлээ хийнэ ээ” гэдгээ мэдэгдлээ.
Жүжигчин бүсгүй “Итгэлийн танхим” төсөл эхлүүлж, эхний удаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн өрөөг тохижуулж, хүлээлгэн өгөөд байгаа. Харин энэ зун төслөө ЭХЭМҮТ-д үргэлжлүүлж, ирэх даваа гаригт Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн өрөөг ашиглалтад өгөхөөр болжээ. Жүжигчин Г.Ундармаагийн хувьд “Итгэлийн танхим” төслийн хоёр дахь том ажлынхаа ард гарсны дараа уран бүтээлдээ анхаарал хандуулах аж.
ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгөх гэж байгаа “Итгэлийн танхим”-д 60 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь бүгд л хандиваар цуглуулсан мөнгө гэнэ.