Б.Амархүүг фэнүүд нь хүчтэй "шүүмжлэв"

2014 оны 7 сарын 25

Дуучин Б.Амархүү саяхан “Орифлейм” сэтгүүлийн 12 сард гарах дугаарыг хайрт О.Ариунзултайгаа чимэхээр зураг авалтандаа ороод эх орондоо ирсэн. Тэрбээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, залуусыг уриалдаг билээ. Харин түүний өчигдрийн пост нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргээд авлаа.

Тодруулбал, өөрийн цахим хуудаснаа Хотын дарга Бат - Үүл миний бодлоор маш их юм хииж байгаа:) дэмждэг шүү!!! хэмээн постлов. Үүнийхэн хариуд цахим найзууд нь "Автобусны буудлын зогсоолыг өөрчлөөд хаясан. Сүхбаатарын талбайг Чингэсийн талбай болгосон. Энэ нь үнэндээ таалагддаггүй. Олон жил сайхан байсан юмыг байснаар нь байлгал даа. УБ хотын өнгө үзэмж чухал л даа. Гэхдээ энэ их мөнгөөр ганц зуны настай цэцэг тарьж байхаар тод тариасай! Өөр зөндөө хийх чухал ажил их байна гэлээ.

Мөн "юм болгон 2 талтай байдаг!!!! Би Улаанбаатар даа ирэхгүй удаж байгаад ирдэг! Тэгээд ирэх болгонд миний нүд нэг юманд баярлаж байна! ! Магадгүй би бүх зүйлийг мэдэхгүй! Гэхдээ дандаа муулж байгаа хүмүүс маш их байх юм харамсалтай нь! !!!" гэж дуучин залуу хариу өгсөн юм.

Тэрбээр "Хичээж байгаа нэгэндээ урам хайрлаж амдарья Миний Монголчууд" аа хэмээн уриалав. Үргэлж түүнийг дэмжиж гаргасан санаа болгоныг нь дэмждэг цахим найзууд нь түүнийг хүчтэй шүүмжлэн, эсэргүүцлээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6268
0 эможи
keyboard_arrow_up