Хүүхдийн найрал дууны уралдаан зарлагдлаа
Хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарласан байна. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой дээрх наадмыг хоёр төрлөөр зарлаад байгаа юм.
Тухайлбал, дан найрал дуу, хөгжимтэй найрал дуу гэсэн хоёр төрлөөр бүтээлийг хүлээн авахаар болжээ. Ингэхдээ ирэх есдүгээр сар хүртэл бүтээлийг хүлээн авах юм байна. Шалгарсан бүтээлийг, нэгдүгээр байр эзэлсэн уран бүтээлчийг 1.5 сая, хоёрдугаар байр 1 сая, гуравдугаар байр 500 мянга, тусгай байрыг 250 мянган төгрөгөөр тус бүр шагнах аж.