А.Ганчимэгийн “Зүрхээр наадагч” үргэлжилсээр...
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан “Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээл дээрээ ажиллаж байна.
“Хувьсал” продакшны шинэ киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн нь кино урлаг сонирхогчдын анхаарлыг чамгүй татаж буй. Тэрээр “Зүрхээр наадагч” гэх кино зохиолоо нэг жилийн хугацаанд бичиж дуусгасан бол кино багийнхны зураг авалт дуусах шатандаа оржээ. Тэдний зураг авалтын төгсгөл хэсэг Хөвсгөл аймагт үргэлжлэх бөгөөд “Хувьсал” продакшныхан долдугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийг зорих аж.
Тус бүтээлийн гол дүрд 2009 оны Азийн топ модель О.Мөнхдалай тоглож, “Хувьсал” продакшны жүжигчид болох Гавьяат жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нартай хамтран ажиллажээ.