Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

2014 оны 7 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн өнгөрсөн бямба гаригаас олны хүртээл болж эхэллээ. Долдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн 18 орны 120 гаруй зураач уригдан, оролцож байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу долдугаар сарын 21-нд 17.00 цагаас Уран зургийн галерейд болох тул уран зураг сонирхогчид та бүхнийг энэхүү гайхалтай үзэсгэлэнд саатахыг урьж байна.

Дэлхийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж буй энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид долдугаар сарын 25-нд уран бүтээлчдийн арт семинар хийхээр мөн санаачилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6072
0 эможи
keyboard_arrow_up