Олон улсын шог зургийн уралдаан анх удаа болно

2014 оны 7 сарын 21

БНТУ-ын гурав дахь том хот болох Измир хотын захиргаанаас олон улсын шог зургийн уралдааныг анх удаа зарлажээ.

Уралдааны сэдэв “Олон улсын энх тайван ба хүүхэд” юм байна. Уралдааны дүнг 9 дүгээр сарын 1-ний Олон улсын энх тайвны өдөр зарлах аж.

Шог зураачид дээд тал нь 5 бүтээлээрээ оролцох боломжтой. Харин өөр уралдаанд шагнал гардсан бүтээлийг хүлээн авахгүй юм байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулан, 1000, 750, 500 ам. долларын мөнгөн шагнал тус тус оглох аж.

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа 8 дугаар сарын 1-ний өдөр.

Та уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.izmir.bel.tr/Cartoon/En хаягнаас аваарай.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6071
0 эможи
keyboard_arrow_up