Жүжигчин Б.Навчаад сэргэлэн зан нь “хуушуур” -дахад тус болов
Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн чадварлаг эмэгтэй жүжигчин Б.Навчааг танихгүй хүн ховор. Тэрбээр оюутан ахуй цагаасаа авъяас чадвараараа бусдыг гайхшруулсан нэгэн. Одоогийн кино урлагийн нэгэн өнгө төрхийг тодорхойлогч гээд хэлчихэж болохоор жүжигчидийн жагсаалтанд бичигддэг.
Өөрийнхөө авъяас билигт итгэлгүй байсан тэрээр сургуулиа төгсөөд хувийн бизнес эрхэлж, цайны газарт хүртэл туслах тогооч хийж байсан хэмээн өөрийн амьдралаа нуулгүй хээв нэгхэн ярьчихдэг нэгэн.
Тэрбээр саяхан болж өнгөрсөн наадмаар бусдын адил "Соёолон"-гийн тоосонд дарагдахаар хүй долоон худгийг зорьжээ. Морины уралдаан очиж үзсэн наадамчид хуушуур идэх гээд дугаарлан зогссон байсан гэнэ. Гэтэл овсгоотой сэргэлэн нь дэндсэн жүжигчин бүсгүй маань ар, өврийн хаалгаар хуушуур олж идсэн бололтой. Энэ тухайгаа " наадамчин олон хуушуур идэх гээд бүх гэрүүд маш их оочиртой байсан болохоор араар нь урдуур нь дайрч хуушуур олж идсэн дээ" хэмээв.
.