Үнэ цэнэ
Нэгэн аав өдөржин машин угаалгын газар машин угаачихаад сунаж унах шахан гэртээ иртэл охин нь халуун хоол хийгээд тавьчихсан, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн хичээлээ хийгээд сууж байв. Дээрхи байдлыг хараад аав нь гайхсан ч ядарсандаа, халуун хоолоо идчихээд охиндоо баярлаад сууж байтал охиных нь ангийнх нь багш утасдаж охин нь хичээлээ тасласаныг хэлээд ирж уулзахыг хүсэв.
Цэвэрхэн гэр, халуун хоолны учрыг мэдсэн аав охиноо нүүр нүдгүй загнасан ч охин нь юу ч хэлсэнгүй. Маргааш өглөө нь хөөрхий аав том болсон охиноо дагуулаад сургууль руу нь хүргэж өгөхөд, өндөр төлбөртэй сургуулийн боломжтой айлын хүүхдүүд өнөөх өнгө нь гандсан хувцастай угаагч аавыг хялам цэхэм хийж харж, охиныг нүүр хийх газаргүй болгожээ. Ийнхүү аав нь охиноо ангид нь оруулж өгөн багштай нь уулзчихаад ажилруугаа яаран явав.
Охин аавыгаа ангиас нь гарч явах гэхэд нь гүйж очоод өөрийг нь хичээл тарахаар заавал ангийнх нь үүднээс ирж авахыг захьжээ, хэрэв ирж авахгүй бол маргааш дахин хичээлээ таслана гэж сүрдүүлжээ. Ингээд аав нь өөрийнхөө өнгө нь гандсан хувцас, байгаа байдлаас ичиж, охиноо эвгүй байдалд оруулахаас санаа зовсон хэдий ч хичээлийг нь таслуулахгүйн тулд уурлан, уцаарлан байж арга буюу зөвшөөрч ирж авахаар болж. Үргэлжлэл...