БАЯРТ МЭДЭЭ: Д.Нацагдоржийн музей нээлтээ хийжээ

2014 оны 7 сарын 17

Д.Нацагдоржийн гэр музейг анх 1966 оны наймдугаар сарын 14-нд нээж байсан байна. Нийгмийн шилжилтийн үед музейн барилгыг өргөтгөх шалтгаанаар татан буулгаж үзмэрүүдийг Зохиолчдын эвлэлийн ордонд шилжүүлж байжээ. Харин Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 70 гаруй үзмэр бүхий музейг дахин сэргээсний ёслол Монголын зохиолчдын эвлэлийн ордонд үндэсний их баяр наадмын өмнөхөн болжээ.

Тус үзэсгэлэнд  Д.Нацагдоржийн Германд сурч байх үедээ өмсч явсан монгол ямбуун цамц, шүлгийн эх хувилбар, болон түүний жүжгийн зохиолуудад ашиглаж байсан эд зүйлсийг олон нийтэд үзүүлэхээр зорьсон байна. Цаашид дээрх музейг их зохиолчийн нэрэмжит түүх,уран зохиолын үндэсний том музей болгохоор зорьж байгаа юм байна. Ямарч байсан их зохиолчийн гэр музейг дахин сэргэсэнд олон хүн баяртай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5937
0 эможи
keyboard_arrow_up