Алтаргана наадам маргааш эхэлнэ

2014 оны 7 сарын 17

Буриад үндэстний соёлын өв уламжлал, ардын зан заншлыг хөгжүүлэх, буриад зоны дуу хуур, урлаг, спортын уламжлалыг хадгалан үлдэх зорилгоор зохион байгууллагддаг  “Алтаргана” их наадам маргааш Хэнтий аймгийн Дадал суманд эхэлнэ. 
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ удаагийн Алтаргана наадамд "Буриадын нэг өдөр" сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр, туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болохоос гадна уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, гоо бүсгүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах аж. Урьдчилсан тооцоогоор 10 мянга орчим Буриадууд цуглана гэж үзэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5905
0 эможи
keyboard_arrow_up