“Ice top” хамтлагийн гишүүн Э.Хатанбаатар бурхны оронд заларлаа
“Ice Top” хамтлагийн дуучин Э.Хатанбаатар нойр булчирхайн хавдраар өвчилж, урлагийнхан болоод ард түмнийхээ тусаар Япон улсад гурав дахиа хагалгаанд орж эмчлэгдээд өнгөрсөн сард эх орондоо ирсэн билээ. Тэрбээр насан туршдаа гам барьж, сар бүр химийн эмчилгээ хийлгэх ёстой байсан ч бурхны оронд заларсан гунигт мэдээг дуулгалаа.
Энэхүү мэдээг Дижитал хамтлагийн Г.Эрдэнэбилэг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан дуулгасан бөгөөд “Монголын хөгжимийн ертөнцөд өөрийн маш том орон зайгаа үлдээгээд эрхэм анд минь тэнгэрийн оронд одлоо. Анд чамайг аав ээж, хань ижил үр хүүхэд, ах дүү, анд нөхөд, үнэнч үзэгч сонсогчид, Монголын ард түмэн үүрд дурсан санаж хайрлан хундэтгэж явах болно оо” хэмээжээ.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.