Наадмын нээлтийн үеэр морьтойгоо унасан Харангын Лхагвасүрэн тайлбар хийлээ
2014 оны 7 сарын 16
Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагаа наадамчин олонд тийм ч их таалагдаагүй нь нууц бишээ. Нээлтийн үеэр энхийг сахиулагч 1000 цэрэг бий биелгээгээ биелж, Монголд ардчиллын салхийг дэгдээсэн “Хонх” хамтлагийн “Хохны дуу” эгшиглэсэн нь тийм ч сайхан сонголт биш байсан юм. Мөн МУГЖ “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Толин хул” дуугаа морь хөлөглөн дуулж олныг омогшуулсан. Гэвч Х.Лхагвасүрэн дуугаа дуулах үеэрээ морьтойгоо унаж олныг сандаргаад авсан билээ. Тэрээр энэхүү үйлдэлд тайлбар хийсэн бөгөөд “Би ганцаараа унаагүй шүү. Морьтойгоо унасан. Тэгээд ч Монгол эр, морь хоёр унаад хэзээ хаширч байлаа. Хаширдаггүй юм аа” хэмээсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5861
0 эможи