Шинэхэн гавьяатууд мэндэллээ
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, МУГТ А.Цэвээнийг, Монгол Улсын Ардын багш цолоор Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Ж.Нямсүрэнг шагнасан бол Монгол Улсын Ардын жүжигчин цолоор СУИС-ийн багш, дуучин, гавьяат жүжигчин А.Дашпилжээг шагнажээ.
Түүнчлэн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын хөлбөмбөгийн холбооны Хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдоржийг СУИС-ын Дуулаачийн тэнхимийн дуулах ур зүйн багш Ц.Ерөөг Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр тус, тус шагналаа. Мөн “Хурд” хамтлагийн хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор, Гавьяат малчин цолоор Дорноговь аймгийн Баяндун сумын малчин Б.Батмөнхийг, Гавьяат нисгэгч цолоор Д.Баатарыг, Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг MN-25 дугаар суваг телевизийн ерөнхий редактор, хөгжмийн зохиолч Р.Энхбазар нарыг тус, тус шагналаа.