Мисс Х.Бадамгэрэл төрийн хүн болно

2014 оны 7 сарын 09

Мисс Х.Бадамгэрэлийг загвар сонирхогчид төдийгүй уншигч түмэн бүгд танина. Тэрбээр нийслэлийн 38-р сургуулийн Герман, Англи хэлний ангийг төгссөн. Дунд сургуульд байхдаа сурлагандаа номер байж, хичээлээс гадуур нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, дуулж, бүжиглэдэг охин байсан гэдэг.

Өдгөө Андра загварын агентлагийн захирлаар ажиллаж, ирээдүйн олон арван мисс, моделиудыг бэлтгэсээр яваа тэрбээр 2009 онд "Мiss Mongolia" тэмцээний тэргүүн  байрыг эзэлсэн. Ингэснээр тэр дэлхий дахинд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм. Загварын тайзнаа гарахын сацуу нэг хэсэг телевизийн салбарт хүчээ үзээд авсан. "SBN”-ийн "Оргил цаг" нэвтрүүлэгийг хөтлөн үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Мөн "Валентины захидал" кинонд дүрээ мөнхлөөд авсан нэгэн.    Арван жилээ төгсөөд КТМС-ийг маркетинг менежмэнтийн чиглэлээр 2011 онд бакалаврын зэрэгтэй төгссөн. Боловсролдоо анхаарч сургуулиа төгсөөд БХИС-ийн Төрийн захиргаа удирдлагын ангид сурч эхэлсэн. Тэгвэл тэрбээр сургуулиа төгсч, магистрийн зэргээ гардан авчээ.  

Энэ тухай Х.Бадамгэрэл "За ингээд магистр боллоо. Монголын том Генерал Чойжамц гуайгаас дипломоо гардан авлаа. Азтай байна шүү. Хайртай ээждээ баярлаад ханахгүй нээ. Ээж таныхаа нүднээс гунигийг олж харахгүй нь төлөө хүүхдүүд нь мэрийж амьдарна аа" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5685
0 эможи
keyboard_arrow_up