БАЯРТ МЭДЭЭ: ”Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр МУГЖ боллоо

2014 оны 7 сарын 09

Ерөнхийлөгчийн зарлигаар  нэр бүхий хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах үйл ажиллагаа дөнгөж сая боллоо. Өнөөдөр шагнал авсан хүмүүсийн дунд "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр багтжээ. Тэрбээр МУГЖ цол тэмдгээр нь шагнуулсан байна.

"Хурд" хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар 20-н жилийн ойтойгоо учран золгосон.

 Ойгоо тохиолдуулан тус хамтлаг бүх цаг үеийн хит болсон шилдэг дуунууд эгшиглэх “BEST HITS OF HURD SHOW CONCERT” тоглолтоо "Мишээл Экспо" төвд энэ сарын 10-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглолтоо хийх товоо зарлан фэнүүддээ баярлуулаад байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5683
0 эможи
keyboard_arrow_up