Их хотын залуусын хамгийн том бүжгийн цэнгүүн болно

2014 оны 7 сарын 09

Энх тайван, эрх чөлөө, эв нэгдэл” уриатай 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү шоу цэнгүүн нь үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр буюу 07 дугаар сарын 12-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил арав гаруй мянган залуус оролцож байсан бол энэ удаад 15 мянга гаруй залуусыг хамруулахаар зохион байгуулагчид төлөвлөж байна.  Хөгжмийн дугаралтыг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд Герман улсаас дуу хөгжмийн болон гэрлийн инженерүүдийг урьжээ. Энэ жилийн хувьд хөгжим, загварын хосолсон хөтөлбөртэй байгаагаараа онцлог юм. “Silence white” их хотын залуусаас гадна жуулчдын сонирхон оролцдог томоохон шоу цэнгүүн юм. Тус шоу цэнгүүнийг Нийслэлийн Соёл урлагийн газар, Үндэсний Соёл амралтын хүрээлэн, “Монгол микс прожект” ХХК нар хариуцан зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5658
0 эможи
keyboard_arrow_up