PLAYTIME наадмын талаарх мэдээллийг www.playtime.mn цахим хуудаснаас аваарай
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.
PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.
Энэ жилээс эхлэн тус наадам нь “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах юм.
Мөн наадмын талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой анхны цахим хуудас www.playtime.mn ашиглалтад орлоо. Цахим хуудсыг “Greensoft” компани боловсруулсан байна.
PLAYTIME 2014 наадам анх удаа VIP zone-ийг оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone 1 өдрийн 100,000₮, 2 өдрийн 160,000₮ худалдаалагдах бөгөөд тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах үйлчилгээ багтсан.
Үүнээс гадна “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”, “PlayCraft”, “PlayFocus”, “PlayBody”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой.
Наадмын тасалбарыг 2014 оны 7-р сарын 9-ний дотор www.easyticket.mn, Хай-Фай Рекордз салбаруудаар нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 2014 оны 7-р сарын 18-ны өдөр дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалана. Бүх тасалбарыг 1900-1199 утасаар үнэгүй хүргэнэ.
Playtime 2014 наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Боргио” Брэнд, Силк Роуд Базаар, Монхорус, Pepsi, UFC, Interpress, Юнителийн Sons Aппликейшн, G-mobile, наадмын албан ёсны видео хамтрагчаар Green Wizard Entertainment, хөгжмийн техник дугаралтыг Өмнөд Солонгосын ITC solution, Total Music, ShowTech зэрэг компаниуд хариуцаж, мөн Монгол Шилтгээн, Төр Хурах, Easyticket.mn, 1900-1199 утас хамтран ажиллаж байна. Түүнчлэн Hi-Fi Records, Anima Mundi Entertainment болон Palladin ХXК наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна.