С.Сүхбаатар: Монгол туургатнууд үндэсний бүжгээрээ нэгдэнэ

2014 оны 7 сарын 08

        Үндэсний баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор "Монгол туургатны бүжгийн их наадам"-ыг зохион байгуулахаар болсон билээ. Монголоос гадна Буриад, Өвөрмонголын бүжигчид оролцох энэхүү наадмын талаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар  "Монгол туургатны бүжгийн их наадам"ын талаар "Энэхүү наадам нь өмнөх зохион багуулсан наадмуудаас бүх зүйлээрээ ялгаатай. Учир нь дэлхий даяар тарж бутарсан Монгол үндэстэн анх удаа үндэсний бүжгээрээ дамжуулан нэгдэж, баяр наадмаа тэмдэглэх юм. Мөн энэхүү арга хэмжээ Засгийн газрын ивээл дор болж буйгаараа илүү цар хүрээг хамарч, өргөн дэлгэр болох төлөвтэй байна" хэмээн ярьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5635
0 эможи
keyboard_arrow_up