"Play time-2014" 7 сарын 19,20-нд болно
Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAY TIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7 дугаар сар 19, 20-нд Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал “Улаан гэр галерей” боллоо. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд орших юм. PLAY TIME 2014 наадмын хүрээнд Америкийн “The pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм байна. Энэ жилээс эхлэн тус наадам нь “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах аж.