Буриад зоны “Алтаргана” наадам тун удахгүй

2014 оны 7 сарын 07

Буриад зоны соёл урлагийн “Алтаргана” наадам энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдох бөгөөд тус наадам энэ жил МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ. Тэрбээр анхлан Дадал суманд 1994 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны долдугаар сарын 18-21-ний хооронд болох юм.

  Хоёр жилд нэг удаа болдог энэ наадам 20 жилд арван удаа зохион байгуулагдахад хамрах хүрээ нь жил ирэх тусам нэмэгджээ. 2012 онд “Алтаргана” наадам Агын Буриадад болоход 15 мянган хүн оролцсон гэх мэдээ байдаг. Үүнээс харахад “Алтаргана” наадам үндэсний хэмжээний наадам болжээ. Ийнхүү Буриад үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэх хөгжүүлэх зорилгоор уг наадмыг уламжлал болгон зохиогддог тус наадам Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд наадмын санхүүжилтийн тодорхой хувийг Засгийн газраас гаргаж, аймаг, орон нутгийнхан санхүүгийн асуудлаа шийдвэрлэх юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5543
0 эможи
keyboard_arrow_up