“Best Of Classic Open Air” тоглолт хойшлигдож өнөөдөр тоглоно

2014 оны 7 сарын 07

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа төв талбайд бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулахаар болсон нь тов ёсоор өчигдөр буюу долдугаар сарын 6-нд 21:00 цагаас тоглогдох байсан ч цаг агаарын байдлаас болон хойшлогдож өнөөдөр тоглох гэж байгаа билээ.

Монгол түмний үндэсний их баяр наадмыг тохиолдуулан түмэн олондоо тэр дундаа сонгодог урлаг сонирхогчдод зориулан гадна талбайд үнэ төлбөргүй тоглож буй “Best Of Classic Open Air” тоглолт нь сонгодог урлагийн гайхимшгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэхээр ийнхүү бэлтгэл бүрэн хангагджээ.

“Best Of Classic Open Air” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани ажиллаж байна. Ингээд та бүхэндээ тус тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна

“Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ий хөтөлбөр

1. Ж.Чулуун “Уран Хас” балетын Удиртгал ДБЭТ-ын Симфони
найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
2. Б.Шарав “Чингис Хаан” дуурийн Төгсгөл /Чингисийн ари/            
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Бумхүү, найрал дуучид.Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
3.Д.Лувсаншарав “Хан Бүргэд” дуурийн Полонез        УДБЭТ-ын балетын
жүжигчид, найрал дуучид Удирдаач МУУГЗ  Ж.Бүрэнбэх                 
4.Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн Нансалмаа нарын хоршил
 УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ч.Энхтайван, гоцлол дуучин Б.Энхнаран Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
5.З.Хангал  Д.Дашлхагва “Салхит шувуун дуун” УДБЭТ-ын балетын гоцлооч  СТА М.Од, Г.Батчимэг, Б.Саруул, балетын жүжигчид Удирдаач УДБЭТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
6.Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Бор Халиун нарын хоршил
УДБЭТ-ын гоцлол дуучинСТА Ш.Наранчимэг, гоцлол дуучин Г.Шижирболд Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
7. Дж.Верди “Реквием”   УДБЭТ-ын найрал дуучид
Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 8.Chiara “La Spanola”  УБЭТ-ын гоцлол дуучин СТА
Б.Эрдэнэтуяа Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
9. И.Штраус “Цэнхэр Дунайн вальс” УДБЭТ-ын балетын жүжигчид
 Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
10.“Фауст” дуурийн Мефистофелийн УДБЭТ-ын гоцлол дуучин  СТА О.Хүрэлбаатар, эрэгтэй   найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
11. Ж.Бизе “Кармен” дуурийн Хабанера    УДБЭТ-ын гоцлол дуучин СТА
Р.Доржхорлоо, гоцлол дуучин М.Дариймаа, Ц.Арюнаа, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
12. А.Бородин “Игорь Ван” дуурийн Кипчакуудын бүжиг
УДБЭТ-ын балетын гоцлооч СТА Х.Мөнгөнхөлөг, А.Өлзий-Орших, М.Од, Г.Батчимэг, балетын бүх жүжигчид, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Тууулайхүү
13. Дж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари                    
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир эмэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
14. Э.Монте “Чардаш” УДБЭТ-ын гоцлол хөгжимчин
СТА Ц.Мөнхболд хийлээр гоцлон Симфони найрал хөгжим хөгжимдөнө Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
15. Карл Орф “Кармина Бурана” УДБЭТ-ын балетын жүжигчид,
найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
16. И.Штраус “Полька №1” УДБЭТ-ын симфони найрал
хөгжим Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
17. Дж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари
УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
18. П.Чайковский “Хунт нуур” балетын Адажио
УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
19. А.Моцарт “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари       
УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
20. Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамилиогийн дуу          
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Анхбаяр, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
21. Л.Минкус “Дон Кихот” балетын Гран-Па УДБЭТ-ын балетын гоцлооч
МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, А.Өлзий-Орших, Г.Батчимэг, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
22. Дж.Верди “Трубадур” дуурийн Манрикогийн стретто
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
23. Дж.Верди “Травиата” дуурийн Хундагын дуу            
УДБЭТ-ын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 24. Радецкий марш                         

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5542
0 эможи
keyboard_arrow_up