"Загварлаг шулам" Donatella Versace уран гартан
Донетелла ах Жианнигийн хамт орчин цагийн түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх гайхалтай түүхийг бүтээлцсэн авьяастан. Түүний ах Жианни 1980, 1990-ээд оны загварын чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлж явсан уран гартан юм. Харин Донателлагийн хувьд загварын төв гэгддэг Милан хотод байрлах загварын ордондоо эрэгтэй, эмэгтэй хувцасны загвар зохион, өөрийн ертөнцийн орон зайгаа бий болгон жинхэнэ брэндийг гаргасаар байна.
Энэ жил 59 нас хүрсэн тэрээр "Versace" группыг үндэслэгч Жианни Версачийн төрсөн дүү бөгөөд ахыгаа хүнд хорлогдсоны дараа компанийхаа нийт хувьцааны 20 хувийг охин Аллегра Версаче нь 50, бага ах Санто Версаче нь 30 хувийг тус тус эзэмшдэг.
Тэрээр өдгөө түүний тансаг бүтээгдэхүүнүүд үнэ цэнэ алдаагүй байгаа бөгөөд орчин цагийн загварын чиг хандлагыг тодорхойлсоор байгаа юм.
Мэдээж тэр эмэгтэй хүний хувьд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт тансаг зэрэглэлийн ресторанд суугаад үнэтэй хоол зооглон хайр дурлал, амьдралын талаар ярилцах дуртай аж.
Харин хамгийн сайн найз нь Лэди Гага юм байна. Анх удаа алдартай оддыг өөрийн брэндийн нүүр царай болгон дэлхий даяар таниулсан овсгоотой загвар зохион бүтээгч.